Илчлэл 21:19-25

Өнөөдөр бид хамтдаа Илчлэл номын 21-р бүлгийг үргэлжлүүлэн үзэх болно. Ингэхдээ Бурханы тэнгэрт бэлтгэсэн тэрхүү Шинэ Иерусалим хот нь ямар гайхамшигтай хот байх вэ гэдгийг хамтдаа зураглан харцгаая. Ингээд 21:19-20-р эшлэлийг уншицгаая.
Хотын хэрмийн сууриуд нь төрөл бүрийн эрдэнийн чулуугаар чимэглэгджээ. Эхний суурь нь хаш, хоёр дахь нь индранил, гурав дахь нь гартаам, дөрөв дэх нь маргад, тав дахь нь мамгартаам, зургаа дахь нь нал, долоо дахь нь хашиг, найм дахь нь биндэръяа, ес дэх нь молор, арав дахь нь мана, арван нэг дэх нь оюу, арван хоёр дахь нь ягаан болор байв. (Илчлэл 21:19-20)