Илчлэл 21:9-18

Өнөөдөр бид хамтдаа өнгөрсөн хичээлүүдээр цухасхан дурдагдаж байсан шинэ Иерусалимын тухай дэлгэрэнгүй үзэх болно. Үнэхээр итгэгчдэд зориулан бэлтгэгдсэн тэр гайхамшигтай хотыг үгээр илэрхийлэх аргагүй юм. Нарийндаа бол үүнийг үгээр илэрхийлэх гэж оролдох нь өөрөө түүний хэмжээлшгүй сүр жавхлан, гоё сайхныг дутуу илэрхийлэхийн нэмэр юм. Энэхүү гайхамшигтай хот нь цаг хугацааны хувьд аваад үзвэл 1000 жилийн хаанчлалын дараа, өнө мөнхийн эхэнд бууж ирэх юм. Иохан 14:2 дээр Эзэн Есүс “Би та нарт орон байр бэлдэхээр явна” хэмээн айлдахдаа оюун санаандаа энэ л дүр зургийг харж байсан болов уу гэж би боддог. Гэхдээ энэ дэлхий дээрх үйл явдал Бурханы хүслийн дагуу өрнөж дуусах хүртэл тэрхүү гайхамшигтай хотыг бид харахгүй юм. Нөгөөтэйгүүр төгсгөлгүй үргэлжлэх тэрхүү шинэ эрин үе эхлэх хүртэл энэ дэлхийн зовлон бэрхшээл бүр мөсөн шийдэгдэхгүй гэж бид ойлгож болно.