Илчлэл 21:3-8

Өнгөрсөн хичээлээр бид Илчлэл номын 21-р бүлгийн эхний хоёр эшлэлийг үзэж, шинэ тэнгэр, шинэ газар бий болж, тэнгэрээс шинэ Иерусалим буун ирж байгаа тухай үзсэн. Тэгвэл хамтдаа үргэлжлүүлэн Илчлэл 21-р бүлгийн 3-8-р эшлэлийг үзэцгээе. Эндээс бид Христийн дор нэгэн цоо шинэ эрин үе эхэлж байгааг харах болно. Хамтдаа Илчлэл 21:3-4-г уншицгаая.
Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].  Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. (Илчлэл 21:3-4)