Илчлэл 21:1-2

Өнгөрсөн хичээлээр бид Илчлэл номын 20-р бүлгийн төгсгөлийн хэсгийг үзсэн. Цагаан өнгөтэй агуу сэнтийний өмнө ялын буюу шийтгэлийн шүүлт болж тэнд зогсогсод бүгдээрээ хоёр дахь үхэл буюу тамд хаягдаж байгаа тухай бид үзсэн. Тэгвэл үүний дараа үйл явдал хэрхэн өрнөхийг Илчлэл номын 21-р бүлгээс хамтдаа үзэцгээе. 
    Бидний үзэх гэж буй 21-р бүлэг дээр өнө мөнхийн амьдрал эхэлж байгаа тухай өгүүлдэг. Шинэ тэнгэр, шинэ газар, шинэ дэлхий, шинэ эрин үе эхэлж, хүмүүс бид өөрсдийн хуучин мөн чанарыг үүрд орхиж, Есүс Христийн доторх цоо шинэ төгс бүтээлүүд болж байгаа тухай энэ бүлэгт өгүүлдэг.