Илчлэл 20:4-9

Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан, дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс мэт аж. Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив. (Илчлэл 20:7-9)
    Илчлэл номон дээр эцсийн зүйлсийн тухай голчлон өгүүлдгийг бид мэднэ. Тэгвэл энд Сатаны сүүлчийн эсэргүүцлийн тухай өгүүлсэн байна. Хэрвээ бид 1000 жилийн хаанчлалыг аваад үзэх юм бол энэ нь мөн л төгс орчин нөхцөлд хүмүүсийг шалгаж буй шалгалт юм. Улмаар 1000 жилийн дараа Сатаныг суллагдахад Христийн дор төгс хаанчлал дор захирагдаж байсан хүмүүс үй олноороо Сатаны талд орно гэдгийг бид эндээс харж байна.