ТАНЫ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ ХЭСЭГ

ТАНЫ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ ХЭСЭГ

Бүхий л зүрхээрээ би ЭЗЭНд талархах болно. Бүх гайхамшгийг тань Би тунхаглана. Дуулал 9:1
 
Тэр цаг агаар муу байна гэж гомдоллодоггүй. Амралт авдаггүй, нийгмийн даатгал шаарддаггүй. Сайн хандвал маш сайн ажилладаг. Таагүй нөхцөлд бүр ч илүү ажилладаг. Тэр юу вэ? Хүний сайн нөхөр нохой юу? Үгүй ээ. Энэ бол таны цээжний зүүхэн талд орших таны зүрх. 
Таны зүрх бол таны атгасан гарны хэмжээтэй адил хэмжээтэй булчин. Таныг анх хорвоод мэндлэхэд таны зүрх 30 гр хүрэхгүй жинтэй байсан. Хэрвээ та одоо насанд хүрсэн бол таны хүйсээс хамаараад зүрх 250-320 гр жинтай байгаа. Өөрөөр хэлбэл таны амьдрал 400 гр хүрэхгүй жинтэй жижигхэн булчингаас бүрэн хамаарч байна гэсэн үг. 
Энэ бол таны биеийн хамгийн чухал хэсэг. Зүрх өдөр шөнөгүй ажилладаг. Хэзээ ч амралт авдаггүй. Хэзээ ч унтдаггүй. Таны зүрх хоорондоо хавхлагаар хуваагдсан 4 тасалгаатай. Эдгээрийн тусламжтайгаар зүрх таны цусыг судсаар шахаж, таны биеийг хүчилтөрөгч болон шим тэжээлээр хангадаг.
Энэ жижигхэн хэрнээ чухал эрхтнээс бидний амьдрал бүхэлдээ хамаардаг гэдгийг бид бүгд мэднэ. Учир нь зүрх зогсох юм бол бидний амьдрал ч мөн зогсоно. Бид өрөөсөн нүдтэй амьдраад байж чадна. Өрөөсөн чихтэй ч мөн адил. Тэр бүү хэл өрөөсөн гар, өрөөсөн хөл, өрөөсөн бөөртэй байсан ч амьдраад байж чадна. Гэтэл бидний зүрхний тал ажиллахгүй болвол яаралтай мэс засал хийхгүй л бол бид маш том асуудалд орох болно. 
Хэрвээ таны зүрх минутанд 70 цохилдог гэж үзвэл цагт 4,200 удаа, хоногт 100,800 удаа, жилд 36 сая удаа цохилдог гэсэн үг. Таныг 70 нас хүрэх үед таны зүрх 2,5 триллион удаа цохилсон байх болно. 
Бидний зүрхтэй судасны цогц систем холбоотой. Судас бол цусыг дамжуулах тээврийн зам. Хэрвээ тэр бүх судсыг нэг эгнээнд оруулан холбох юм бол 60 мянга-100 мянган бээр буюу дэлхийг бүслүүрээр нь дөрөв бүслэх хэмжээний урт судас болох болно. 
Таны зүрх жилд нийт 2,460,250 литр цус шахдаг. Энэ нь 81 вагон шингэнтэй тэнцэнэ. Таны зүрх 12 цаг цохилохдоо 65 тоннын цистернийг дээш өргөх хэмжээний энерги ялгаруулдаг.
Одоогоос 3000 жилийн өмнө Дуулал номд “Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд сэтгэл минь ч сайн мэднэ” (Дуулал 139:14) хэмээн бичигдсэн.
Гэхдээ энэ бол Др.Кристан Барнардыг анхны зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээс ч өмнө бичигдсэн үгс. Др.Том Фогартиг бөглөрсөн артерийг нээдэг бяцхан хуванцар бөмбөлөгүүдийг нээхээс ч өмнө энэ үгс бичигдсэн байсан.
Үнэхээр таны зүрх бол таны эрүүл мэнд, таны амьдралын чухал түлхүүр. Хэрвээ та зүрхээ хайрлах юм бол зүрх чинь ч таныг хайрлах болно. Харин зүрхээ үл хайрлах юм бол сульдаж доройтох болно.


БИ АЙМШИГТАЙ БОЛООД ГАЙХАМШИГТАЙ БҮТЭЭГДСЭН.