Илчлэл 20:1-3

Өнөөдөр бид хамтдаа Илчлэл номын нэгэн чухал бүлэг болох Илчлэл 20-р бүлгээс үзэж эхлэх болно. Илчлэл 20-р бүлэг юугаараа чухал юм бэ гэвэл энэ бүлэгт 1000 жилийн хаанчлалын тухай өгүүлдэг. Бид энэ бүлэг дээр гарч буй 1000 жилийн хаанчлалыг авч үзэхдээ энэхүү хаанчлалыг Христтэй холбож авч үзэх болно.  Ингэхдээ бид энэ бүлэгт Сатаны тухай, хүн төрөлхтний тухай, амилалтын тухай, Агуу их цагаан сэнтий болон агуу их шүүлтийн тухай гээд маш олон чухал зүйлсийг авч үзэх болно.