Илчлэл 19:11-21

Өнгөрсөн дугаараар бид Есүс Христ тэнгэрт Чуулгантай хуримлаж байгаа дүр зургийг үзэцгээсэн. Тэгвэл өнөөдөр бид Есүс Христ дахин ирж байгаа тэрхүү гайхамшигтай дүр зургийг хамтдаа үзэх болно. Хамтдаа Илчлэл 19:11-12-р эшлэлийг уншицгаая. 
Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь “Итгэмжит агаад Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүж дайтдаг. Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Тэр өөрөөс нь өөр хэн ч эс мэдэх, бичигдсэн нэгэн нэртэй байлаа. (Илчлэл 19:11-13)