Илчлэл 19:2-10

Өнгөрсөн хичээлээр бид Илчлэл номын 19-р бүлгийг үзэж эхэлсэн. Илчлэл номын 19-р бүлгээс эхлээд Есүс Христ Өөрийн хаанчлалыг байгуулахаар сүр жавхлантайгаар дахин ирж байгаа тухай өгүүлдэг гэж бид үзсэн. 19-р бүлгийн эхний эшлэл дээр тэнгэрт байгаа бүхэн “Халлелүяа” хэмээн Бурханыг магтан алдаршуулж байгаа дүр зураг гарсан. Тэгвэл цаашид үйл явдал хэрхэн өрнөж байгааг харцгаая.