Илчлэл 18:24-19:1

Эш үзүүлэгчид, ариун хүмүүс ба дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ. (Илчлэл 18:24)
    Энэ хот Бурханы хүмүүст харгис хатуу хандаж байсан учраас Бурхан энэ хотыг шүүж байгааг энд илэрхийлэн хэлсэн байна. Энэ бол Сатаны хот. Харин Сатан бол эхнээсээ алуурчин байсан нэгэн. Энэхүү хожим ирэх Вавилон хот нь ч мөн Бурханы ард түмнийг алж хядаж байсан учраас ийнхүү Бурханаар шийтгэгдэж байна.