Илчлэл 18:9-23

Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад шатах утааг нь хараад уйлж, гашуудна. Тэд түүний тарчлалаас айсандаа хол зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Ганц цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ. (Илчлэл 18:9-10)
    Тухайн цаг үед шинэ Вавилон бүх дэлхийг захирах болно. Өөрөөр хэлбэл Антихристийн нийслэл нь Вавилонд байх болно. Тэр цагт улс төр, эдийн засаг, зугаа цэнгэл, худалдаа наймааны бүх төв Вавилонд төвлөрөх болно. Биржийн ханшийг Лондон, Нью Йоркийн бирж биш Вавилоны бирж тодорхойлох болно. Загварын өнгө аясыг Парис Милан биш Вавилон тодорхойлох болно. Тэр агуу хот Вавилонд бүх хүч чадал эрх мэдэл төвлөрөх болно. Тэр чинээгээрээ тэр хот агуу Бурханыг эсэргүүцэн зогсох болно. Яагаад гэвэл энэ хотын захирагч нь Антихрист байх болно.