Илчлэл 18:1-8

Өнөөдөр бид хамтдаа Илчлэл номын 18-р бүлгээс үзэх болно. Энэ бүлэг дээр бид худалдаа наймааны төв болсон их хот Вавилон нурж байгаа тухай болой үүнээс болж дэлхийд болон тэнгэрт ямар үйл явдал өрнөж байгааг үзэх болно. Илчлэл 17-18-р бүлэг дээр 2 янзын Вавилоны тухай гардаг гэж би өмнө нь хэлж байсан. 17-р бүлэг дээрх Вавилон гэдэг нь Их зовлонгийн үеийг туулах хуурамч чуулганыг хэлж байна гэдгийг бид өмнөх хичээлээрээ үзсэн. Харин бидний өнөөдөр үзэх Илчлэл 18-р бүлэг дээр гарч байгаа 2 дахь Вавилон бол улс төр болон худалдаа наймааны төв болсон их хот байна.