Илчлэл 17: 4-18

Тэр эмэгтэй нил ягаан ба час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулууд, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын булай юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ. Түүний духан дээр “Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх их Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв. (Илчлэл 17:4-5)
    Энд хэлэхдээ “нил ягаан ба час улаан өнгийн хувцастай” гэж хэлсэн байгааг бид харж байна. Тухайн үед нил ягаан гэдэг нь Ромын империализмыг төлөөлсөн өнгө байсан. Ромын сенатор юмуу консулууд өөрсдийнхөө хэргэм зэргээс хамаарч нил ягаан судалтай хувцас өмсдөг байсан. Харин Ромын эзэн хааны хувцас нь бүхэлдээ нил ягаан өнгөтэй байдаг байсан.