Есүс үнэхээр амилсан уу?

Нэгэнт үхсэн хүн дахин амилна гэдэг тийм амар итгэгдэх зүйл биш. Худлаа үхсэн юмуу эсвэл тархи нь хэсэг хугацаанд зогсож байгаад ухаан орсон хүмүүс байдаг ч загалмайд цовдлогдоод биедээ байгаа бүх ус, цусаа урсгасан хүн дахин амилна гэдэг энгийн ухаанаар ойлгогдоход бэрх зүйл. Тэгвэл энэ талаар буюу “Есүс үнэхээр амилсан уу?” сэдвээр “Бэтаны Ургац” чуулганы тэргүүн пастор Ц.Төгөлдөртэй ярилцлаа.