Илчлэл 16:17-17:3

Өнгөрсөн хичээлээрээ бид тэнгэр элч 6 дахь аягатайг Ефрат мөрний дээр асгасан тухай үзсэн. Бас Сатан, Антихрист болон Хуурамч эш үзүүлэгчдийн амнаас гарсан мэлхий мэт бузар 3 сүнс улс үндэстнүүдийг мэхэлж, Хармагеддоны хөндийд их цэргүүдийг цуглуулсан тухай үзсэн шүү дээ. Харин одоо бидний унших эшлэл дээр Бурханы тушаалаар тэнгэрэлч долоо дахь аягатайг асгаж байгаа тухай өгүүлэх болно.