Илчлэл 16:1-7

Өнөөдөр бид хамтдаа Илчлэл номын 16-р бүлгийн эхний хэсгийг үзэх болно. Энэ бүлэг дээр Бурханы уур хилэнгийн 7 аягатайг 7 тэнгэрэлч дэлхий дээр асгаж байгаа тухай гардаг. Ингэхдээ 7 дахь аягатайг асгахын өмнө бага зэрэг саатаж байгаа тухай өгүүлэх болно. Харин бидний өмнөх хичээлээрээ үзсэн Илчлэл 15-р бүлэг бол энэхүү бүлгийн өмнөтгөл болсон хэсэг гэж ойлгож болно.