Илчлэл 15:2-8

Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатныг хөрөгтэй нь, нэрийн тоотой нь тэмцэн ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав. (Илчлэл 15:2)
    Энд гарч байгаа “галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйл” гэдэг нь Их зовлонгийн үед Араатны авчрах аймшигт хавчлагыг илэрхийлсэн бэлэгдэл юм. Энэ цаг үед Араатны тэмдгийг тавиулаагүй хүмүүс юу ч худалдан авч эсвэл зарж чадахгүй байх болно гэдгийг бид үзсэн. Ингээд бодох юм бол Араатны тэмдгийг даруулаагүй хүмүүсийн хувьд өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарна гэсэн үг. Тийм учраас Эзэн Есүс Чидун уулан дээрх сургаалдаа тэр хүмүүст Эзэний нэрээр аяга ус өгсөн хүн шагналаа алдахгүй гэж хэлсэн юм. Тухайн цаг үед Христийн төлөө Араатны тэмдгийг даруулаагүй хүмүүст тусалж хоол унд өгнө гэдэг бол маш том эрсдэл байх болно.