Илчлэл 14:19-15:1

Тэнгэрэлч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн их шахуургад хаялаа. Шахуурга нь хотын гадна шахагдаж, шахуургаас цус гарч морины амгайд хүрэм, мянга зургаан зуун стадиа газар урсав. (Илчлэл 14:19-20)
    Энд гарч байгаа хэмжээнүүдийг одоогийн бидний хэмжээнд хөрвүүлж үзэх юм бол морины амгай хүрэм гэдэг нь 1 метр хагас орчим өндрийг хэлж байгаа бол 1600 стадиа газар гэдэг нь 300 орчим км-ийн зай юм. Энэ бол тухайн үеийнхээр Данаас Беершеба хүртэлх нутаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл Палестин бүхэлдээ тэрхүү аймшигтай дайны галд өртөнө гэсэн үг байна. Армагеддоны энэхүү дайн нь Их зовлонгийн үеийн дунд үе хавьцаа эхлээд Их зовлонгийн үеийн төгсгөлд буюу Есүс Христийг дахин ирэх үед дуусгавар болох юм.