Илчлэл 14:9-18

14-р бүлгийн эхний хэсэгт тэнгэрэлч нар нисэн Бурханы үгийг тунхаглаж байгаа тухай бид үзсэн. Тэгвэл бидний одоо үзэж эхлэх хэсэг дээр ч мөн тэнгэрэлч нисэн Бурханы үгийг тунхаглаж байгаа тухай гарах болно. Хамтдаа 9-12-р эшлэлийг гарган уншицгаая.  
Өөр нэгэн тэнгэрэлч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна. Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй. Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна. (Илчлэл 14:9-12)