Илчлэл 14:4-8

Өнгөрсөн хичээлээрээ бид Илчлэл номын 14-р бүлгийг үзэж эхэлсэн шүү дээ. Тэгвэл энэ цагт хамтдаа Илчлэл 14-р бүлгийг үргэлжлүүлэн үзэцгээе. Хурга буюу Есүс Христ Сион уулан дээр зогсож, Түүний дэргэд Түүний тамгалсан 144 000 хүн хамт зогсож байгаа дүр зургийг бид өнгөрсөн хичээлээрээ үзсэн. Тэгвэл тэр хүмүүс чухам ямар хүмүүс байсан тухай хамтдаа үзэцгээе.