Илчлэл 14:1-3

Өнөөдрийн хичээлээрээ бид хамтдаа Илчлэл номын 14-р бүлгийг үзэж эхлэх болно. Бидний үзэх Илчлэл 14-р бүлэг дээр хэд хэдэн чухал үйл явдал өрнөх болно. Энэхүү бүлэгт Сион уулан дээр зогсох Хурга мөнхийн сайнмэдээг тунхаглаж байгаа дүр зураг гарах болно. Бас Вавилоны дээр болон араатны тэмдгийг тавиулсан хүмүүсийн дээр сүйрлийг тунхаглаж байгаа тухай өгүүлэх болно. Дараа нь Эзэний хүмүүс Бурханыг гайхамшигтайгаар магтаж байгаа тухай өгүүлдэг.