УУРАА ХИЛЭНГЭЭ ХЭРХЭН ЯЛАХ ВЭ?

УУРАА ХИЛЭНГЭЭ ХЭРХЭН ЯЛАХ ВЭ?

Тэгэхэд Бурхан, Ионад —Эрэндийн бутнаас болж уурлах чинь зөв үү? гэж айлдсанд Иона —Үхтэл уурлах минь зөв гэж хэлэв. Иона 4:9

Хүн бүр уурлаж бухимддаг. Өнөөдөр бидний амьдралын хэмнэл улам бүр хурдассаар. Замын түгжрэл, харилцааны үл ойлголцол, үүрэг хариуцлагын дарамт шахалтаас болоод тэвчээр алдагдаж, эцэст нь тэсрэх үе цөөнгүй. Бид ийм үйлдлээ янз бүрээр өмөөрч тайлбарлаж болох ч уур хилэн бол уур хилэн. Уур хилэн хяналтаас гарах үед бид өөрсдийгөө, бусдыг эвгүй байдалд оруулж, нөхцөл байдлыг улам дордуулдаг. Ингэхдээ бид бусдыг хохироогоод зогсохгүй ирээдүйгээ хорлодог. 
Тэгвэл уур хилэнгээ барьж чаддаггүй хүмүүст элч Паул“Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг” (Ефес 4:26) гэж хэлсэн. Филипсийн орчуулгад энэ эшлэлийг “Хэрвээ чи уурласан ч ихэрхэг бардам зан, муухай ааш авираасаа болж бүү уурла. Ууртайгаар орондоо бүү ор. Уур хилэн зүрх сэтгэлд чинь үндсээ суулгахыг бүү зөвшөөр” гэсэн байдаг. 
Нэрт зохиолч, эмч С.И.Миллен өөрийн номдоо уур хилэнгийн тухай өгүүлж бидний бие махбодод хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай бичсэн. Уур хилэнг Др.МкМиллен “хариугаа авах хүслийнхээ төлөө төлөх үнэтэй төлөөс” хэмээн тодорхойлсон. Түүний хяналтад 80 нилээд гарсан өндөр настан байдаг байжээ. Тэр хөгшний даралтыг байнга тогтвортой байлгахгүй бол болохгүй. Гэтэл нэг удаа өвчтний даралт нь жигтэйхэн өсчихсөн байж гэнэ. Эмч “Таны даралт өнөөдөр нилээд өндөр болчихсон байна?” гэж асуухад настан “Сая хүлээлгийн өрөөнд нэг залуутай муудалцаад...” гэж хариулсан гэдэг. “Нас намбатай, тохь томоотой хөгшин зохисгүй аашилсан танихгүй залуугийн дээр гарах гэж оролдсоноор зүрхний шигдээс болох, цус харвах эрсдэлд өөрийгөө оруулсан байна” хэмээн Др.МкМиллен бичсэн юм.
Тэгвэл Паул бидэнд “Уурлавч нүгэл бүү үйлд” гэж зөвлөсөн. Эндээс харвал уур бүхэн нүгэл биш гэдгийг Паул батлан хэллээ. Гэхдээ уур нь бидний сүнс, санаа бодол, бие махбодыг хордуулах аюултайг ч мөн сануулсан. Зөв зүйлийн төлөө уурлаж болно гэдгийг Христ Өөрөө ч бидэнд харуулсан. Христ хоёр нүүртнүүдэд, амин хувиа хичээгчдэд уурласан. Үнэндээ бид зөвхөн өөрсдийгөө л боддог нь асуудал дагуулж байдаг. Бусад хүмүүс биднээс дээр гарчих вий, биднийг доош дарчих вий, бидний хүртэх ёстой сайшаал магтаалыг өмнөөс маань хүртчих вий гэж бид болгоомжилдог. Ингээп ийм зүйл тохиолдож байгаа юм шиг санагдах үед бидний уур хүрдэг.
Харин элч Паул бидний дотор төрдөг уур хилэн, үзэн ядалт, гэм нүглийн оронд хайрыг тээн амьдрах учиртайг сануулсан. Ефесийн захидалд тэрээр “Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд” (Ефес 4:31-32) хэмээн бичсэн.
Элч Паулын энэ зөвлөгөө бидэнд зөвт амьдралаар амьдрах удирдамж юм. Гэхдээ бид зөвлөгөөг дагахгүй бол ямар ч мундаг зөвлөгөө ашиггүй болж хувирдгийг санаарай. Бид Паулын зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлбэл энэ нь бидэнд сүнслэг эмчилгээ болж чадна. Хэрвээ та түргэн ууртай, дүрсхийсэн зантай бол үүнийгээ хүлээн зөвшөөр. Тэгээд өглөө бүрийг эхлүүлэхдээ “Эзэн минь, өнөөдөр Та надтай хамт байж миний амьдралд буй Таны оршихуйг илтгэх зан араншинг гарган амьдрахад туслаач” хэмээн залбираарай. Тийнхүү та Бурханы хүчээр амьдралаа өөрчилж чадна.

УУРЛААД АСУУДАЛ ШИЙДЭГДСЭН ҮҮ?