СҮМДЭЭ СЭТГЭЛ ДУНДУУР БОЛБОЛ ЯАХ ВЭ?

X / 30

СҮМДЭЭ СЭТГЭЛ ДУНДУУР БОЛБОЛ ЯАХ ВЭ?

Есүс Христийн бие болох сумд хамрагддаг хүн бүр ямар нэг хэмжээгээр гутрах, сэтгэл гонсойх байдлыг амсдаг нь нууц бишээ. Сэтгэл гонсойх нь хүсч найдаж байсан зүйлс биелээгүй тохиолдолд төрдөг мэдрэмж юм. Их горьдлого гүн гонсойлтыг авчирдаг. Бид сүмээсээ их юм хүсч, найдаж, горьдсоноосоо болж зарим үед сэтгэл ихэд гонсгор хоцордог учраас энэ талаар бид зөв үзэлтэй байх нь чухал билээ.

СЭТГЭЛ ГОНСОЙЛТЫН ТАЛААРХ ЦӨӨН ҮГС: 1-11-55 гэсэн зарчим
Сүмийнхээ байдалд сэтгэл гонсойсон хүн энэ тухайгаа дунджаар 11 хүнд хэлдэг бөгөөд тэдгээр нь цааш нь тав таван хүнд дамжуулж ярьдаг байжээ. Сүмийнхээ байдалд сэтгэл гонсойсон нэг л хүн байхад, тухайн сүмийн талаарх таагүй үзэл тэр сүмд ерөөсөө очиж үзээгүй 55 хүнд хэдийнээ хүрсэн байдаг байна. Сүмийн талаар албан бус боловч ямар нэгэн байдлаар таатай бус сэтгэгдэлтэй явдаг хүмүүс олон бий. Сүм удаа дараа буруу шийдвэр гаргаснаас болж, гишүүдийн дунд сүмдээ сэтгэл дундуур хандах хандлага бий болдог. Энэ бодит байдлаас үүдсэн шарх нь маш гүн байдаг тул эдгэхэд нэлээд цаг хугацаа шаардана. Гэтэл, нөгөөтэйгүүр, өөр сүмийн гишүүд мөртлөө тухайн сүмийг гадна талаас нь өнгөцхөн дүгнэж, бусдад буруу ойлголт өгөх явдал ч гардаг. Мөн, зарим нэг нь сүмийн хөгжим дэндүү чанга, заал нь үнэхээр хүйтэн эсвэл нэрд гарсан том сүм биш гэх зэрэг шалтаг тоочиж, сүмдээ сэтгэл дундуур ханддаг нь ойлгоход үнэхээр бэрх асуудлын нэг.
Хүмүүс сэтгэл дундуур үлддэг явдлын гол буруутан нь пастор болдог. Пастортаа хирээс хэтэрсэн шаардлага тавих хандлага гишүүд бидэнд байдгийг энд хэлэх нь зүйтэй болов уу. Өөрсдийнх нь хүслээр байгаагүйн төлөө (Пастор ингэх ёстой, яагаад тэгэхгүй байна вэ?) гэх мэтчилэн пасторыгаа буруушааж, үүнийгээ бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр хэлдэг нь үнэхээр хачин.
СЭТГЭЛ ГОНСОЙХ БАЙДЛЫГ ШИЙДЭХ АРГА:
Пасторыгаа төгс төгөлдөр эсвэл алдаагүй хүн гэж бүү бод. Түүнд бодитойгоор ханд. Зарим хүмүүс пастораасаа ямархуу байдлыг хүсээд байгаагаа ч мэдэхгүй хирнээ, тэднээс амжилттай байхыг шаарддаг. Пасторын үүрэг бол Бурханаас авсан алсын хараагаа хүмүүстээ хүргэж, ерөнхийдөө зөвшилцөх ёстой болохоос биш, хүн бүртэй зөвшилцөх албагүй. Сүм бол үнэндээ Тэнгэрлэг зүйлс хийгээд хүний явдал хоёрын хоорондох огтлолцол буюу Бурханы Сүнсээр дүүрсэн бүлэг хүмүүсийн нэгдэл юм. Бурханы оршихуйг авчрахад миний шарх, харуусал ба гэм огт нөлөөлөхгүй гэж бүү андуураарай. Та бас хариуцлагатан мөн. Есүс Христэд үнэнч байж чадаагүйгээ сэтгэл гонсойсон гэдэг шалтгаар тайлбарлаж байвал, бид өөрийн хариуцлагаа Бурханд үүрүүлж байгаа хэрэг юм. Хэрэв, ямар нэг сүм таны сэтгэлийг ихэд гонсойлгосон бол, эрх чөлөөтэй байж чадах, Бурханыг бүх сэтгэлээрээ магтаж чадах өөр сүм рүү явсан нь илүү дээр биз. Тэгэхгүй бол, таны сэтгэл дундуур байдал сүмийн уур амьсгалд саад болж, энэ асуудал шийдэгдэх хүртэл сүмийн зүг чигт өөрчлөлт гарах болно. Сүмд өгсөн Бурханы зорилгыг таны сэтгэл гонсгор байдал бүү өөрчлөг.
Үнэндээ, та юу хүсч байгаагаа тодорхой мэдэж байна уу? Хэрэв, та сүмээс өв сэв хайж байвал, үүнийгээ пастораасаа, магтаалаас, хөтөлбөрөөс болон сүмийн бусад гишүүдээс олж чадна. Хэрэв, та гэмтэй хүмүүсийг хайж байвал, сүм бол тийм хүмүүсийг гараа дэлгэн урьдаг газар учраас тэднийг ч мөн төвөггүй олно. Үүний адил амьдрал өөрчлөх Ариун Сүнсний оршихуйг хайвал, үүнийгээ ч бас олж авна. Энэ мөчөөс эхлэн та Бурханы сүмийг ямар харцаар харж, яаж шүүхээ өөрөө мэд. “Хайрлах гэдэг нь шийдвэр юм” гэж нэгэн хүн хэлснийг би санаж байна. 
...........................
Филлип Р. Стоут бол пастор, Библийн сургуулийн багш, Мастердизайн олон улсын радиогийн үйлчлэлийн хөтлөгч хүн юм.
                                                                                                                                                                                                                 МАРАНАТА /2002 он/