Илчлэл 13:9-18

Чихтэй нь сонсогтун. Хэн нэгэн нь цөлөгдөх тавилантай бол цөлөгдөнө. Хэн нэгэн нь илдээр алагдах ёстой бол тэр илдээр алуулна. Энд ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл байна. (Зехариа 13:9-10)
    Энэ бол Библи дээрх хамгийн гайхалтай тунхаглалуудын нэг гэж би хувьдаа боддог. “Чихтэй нь сонсогтун” гэж хэлсэн энэхүү уриалга нь бүхий л цаг үеийн туршид амьдарч байсан, одоо амьдарч байгаа, цаашид амьдрах тэр бүх итгэгчдэд хамаатай үг байна. Ром 10:17 дээр “Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг” гэсэн байдаг шүү дээ.