Илчлэл 12:5-9

Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа. Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жар хоногийн турш асрах юм. (Илчлэл 12:5-6)
    Энд гарч байгаа “эрэгтэй хүүхэд” гэдэг нь мэдээж Есүс Христ мөн. Зарим хүмүүс энд гарч байгаа “эрэгтэй хүүхэд” бол чуулган гэж буруу тайлбарладаг. Энд тэр эрэгтэй хүүхдийг “бүх үндэстнийг төмөр таягаар захирах” гэж тодорхойлсон байна. Тэгвэл Дуулал 2:9 дээр “Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно” гэж Эзэн Есүст Бурхан Эцэг нь хэлсэн байдаг. Үйлс 4-р бүлэг дээр хавчлаганд өртсөн итгэгчид энэхүү Дуулалыг эш татахдаа төмөр таягаар хэмх цохих Нэгэн бол Есүс Христ гэдгийг тунхагласан байдаг.