Гетсемани цэцэрлэгт Эзэн Есүсийн эдэлсэн аймшигт зовлон

Хүний санаанд оромжгүй, төсөөлөхийн аргагүй нэгэн үйл явдал болжээ. Тэр бол Бурханы цорын ганц Хүү Есүс Христийн үхэл байсан юм. Ийм юм байж болно гэж үү? Бурханы Хүү яагаад үхэх ёстой гэж? Өнөөдрийн бидний үзэх энэ түүх бол Есүс Христ загалмайн үхлээр амиа өргөхөөс нэг хоногийн өмнө, үхлээс амилсан тэр гайхамшигтай өдрөөс хэдэн өдрийн өмнө болсон тэр нэгэн үйл явдлын тухай юм. Есүс Христийн Гетсемани цэцэрлэгт үзэж туулсан аймшигт зовлонгийн тухай өнөөдөр өгүүлэх болно.