Бурханы алдрын төлөө зодуур нүдүүр, хавчлага зовлонг тэвчсэн нэгэн: ПАУЛ

Паул бол гаднаас нь харахад намхан нуруутай, өл халзан толгойтой, майгадуу хөлтэй, хянган хамартай точвхондоо бол тийм ч хүний сэтгэл татам төрхтэй нэгэн байгаагүй. Хэдий тийм боловч өөрийн биенд баймгүй эр зориг, эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй нэгэн байсан. Тэр бол хүмүүсийг сэтгэлийг эргүүлэх чадалтай хүчирхэг номлогч, Шинэ гэрээн дээрх олон номнуудыг бичсэн гайхамшигтай зохиолч, бичгийн хүн байсан. Зарим хүмүүс түүнийг хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн агуу илгээлтийн эзэн хэмээн өргөмжилдөг. Тэгвэл өнөөдрийн бидний үзэх түүх Паулын Ромд анх удаа хоригдсон тэр үйл явдлаар өрнөх болно. Паул Ромд нийтдээ 2 удаа шоронд хоригдсон байдаг. Тэгвэл эхний удаа Паул Ромд шоронд хоригдохдоо хоёр жил гэрийн хорионд байсан гэдэг. Ингээд хамтдаа Паулын амьдралын багахан хэсгийг Есүс Христийн дагалдагч, Паулын үнэнч хамтрагч, эмч Лукийн өгүүлснээр хүлээн авч сонсоцгооё.