Өөрийн ард түмнээ сүйрлээс аварсан залуу бүсгүй: ЕСТЕР

Бидний өнөөдрийн үзэх энэ түүх Ариун Библийн Естер номон дээр, 2-7-р бүлэг дээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Персийн их хаан Зеркес нэгэн найр наадмын үеэр дарсанд хөлчүүрхэн өөрийнхөө эхнэр үзэсгэлэнт хатан Ваштиг ирсэн зочиддоо харуулж гайхуулахыг хүссэн байна. Тухайн үеийн уламжлал ёсоор найр наадмын үеэрх ёс бус байдлыг харуулахгүйн тулд ирсэн зочдын эхнэрүүдийг тусад нь бэлтгэсэн өрөөнд оруулж найрлуулдаг уламжлалтай байжээ. Харин дарсанд хөлчүүрхэж, хөл толгойгоо алдсан эрчүүдийн өмнө гарч ирэн тэднийг баясгах ёстой болсон Вашти хатан хааны энэ зүй бус хүсэлтээс татгалзсан байна. Хэдийгээр өөрийг нь аймшигтай шийтгэл хүлээж байх болно гэдгийг мэдэж байсан ч Вашти хатан байр сууринаасаа ухарсангүй. Харин түүний энэ шийдэмгий алхам нэгэн турьхан Еврей охиныг ирээдүйн Персийн хатан болох замыг зассан юм. Энэ бүхэн зүгээр сохор аз байв уу, эсвэл Бурханы гайхамшигтай төлөвлөгөө байв уу? Энэ цагт Естер хатан өөрт тохиолдсон бүхнээ өөрөө өгүүлэх болно.