Гашуудах эрхгүй золгүй эр: ЕЗЕКИЕЛ

Өнөөдөр бид цорын ганц үнэн Бурханы гайхамшигтай эш үзүүлэгчдийн нэг болох Езекиелийн амьдралд тохиолдсон үйл явдлаас үзэх болно. Эш үзүүлэгч Езекиел амьдралдаа маш олон зовлон бэрхшээлийг үзэж туулсан. Гэхдээ түүний амьдралд тохиолдсон хамгийн хэцүү зовлон түүний эхнэртэй холбоотой байсан юм. Энэ гунигт түүхийг бид Ариун Библийн Езекиел номын 24-р бүлэг дээрээс үзэх боломжтой. Тухайн үед Бурхан заримдаа Өөрийн хүмүүсийг ер бусын онцгой амьдралаар амьдарч, ер бусын онцгой зүйлсийг үйлдэхийг тушаадаг байсан. Тэгвэл бид ийм нэгэн онцгой тохиолдлын тод жишээг Езекиелийн амьдралаас харах болно. Тэрээр Өмнөд Иуда улсыг Вавилоны боолчлолд орох үед өөрийн ард түмэн дунд тахилчаар үйлчилж байсан нэгэн. Бурхан Израильчуудын гэм нүглийг шийтгэхийн тулд Вавилончуудыг босгосон юм. Бидний одоо үзэх түүх Вавилончууд Израильчуудыг цөллөгт хүчээр авч явахаас 2 өдрийн өмнөх үйл явдлаас эхлэн өгүүлэх болно. Ингээд өөрт тохиолдсон үйл явдлуудыг Езекиел хэрхэн дурсан ярихыг хамтдаа сонсоцгооё. Энэ түүх Вавилоны цэргийн даргын нэгэн онцгой тушаалаар эхлэх болно.