Аймшигт галт зууханд хаягдсан эрчүүд: ШАДРАХ МЕШАХ АБЕДНЕГО НАРЫН ТҮҮХ

Өнөөдөр бид Вавилоны их хаан Небухаднезарын өмнөөс аймшиггүйгээр сөрөн зогссон 3 эрийн тухай үзэх болно. Энэ түүхийг бид Библийн Даниел номон дээрээс уншиж болно. Эдгээр эрчүүд өөрсдийн итгэдэг орчлон ертөнцийг Бүтээгч, цорын ганц үнэн Бурханаа үгүйсгэхээс үхсэн нь дээр гэж үзсэн юм. Энэ гурван эр үнэн мөний төлөө бат зогссон юм. Их хааны өмнөөс сөрөн зогсохын тулд ямар их эр зориг, ямар их хүч чадал шаардагдахыг та төсөөлж байгаа байх. Ингээд хамтдаа Шадрах, Мешах, Абеднего нар хамтдаа ямар зовлон бэрхшээл, айдас түгшүүрийг туулсан болохыг сонсоцгооё. Энэ гурван эр өсвөр насны хүүхэд байхдаа олны дундаас онцгойрон шалгарч хааны албанд сонгогдон амьдрал нь нэгмөсөн өөрчлөгдөж байсан бол харин энэ удаад тэд тэр бүх эрх мэдлээ хормын төдийд алдаж, тэр бүү хэл амь насаа алдахад хүрээд байсан юм. Энэ гурван эрийн хамгийн ахмад нь бөгөөд удирдагч нь болох Шадрах бидэнд тэр үед болсон үйл явдлыг өгүүлэх болно. Ингээд хамтдаа сонирхолтой, түгшүүртэй бас гайхамшигтай энэ түүхийг хамтдаа хүлээн авцгаая.