Бурхантай тохиролцоо хийсэн бүсгүй: ХАННА

Хүүхэд төрүүлдэггүй эмэгтэйг “Хүүсэр эмэгтэй” гэж нэрлэдэг. Энэ муухай тодотгол бол хүүхэдгүй бүсгүйн хувьд үнэхээр зүрх шархлуулам нэр юм. Хуучин гэрээний үед ийм эмэгтэйг Бурханаас шийтгэл хүртсэн эмэгтэй гэж үздэг байж. Тэгвэл бидний өнөөдрийн үзэх түүхийн гол дүр болсон Ханна хэмээх бүсгүй бол чухамдаа ийм л тодотголыг тээн амьдарч байсан бүсгүй юм. Энэ түүхийг бид Хуучин гэрээний Самуел номын 1,2-р бүлгээс үзэж болно. Энэ түүхээс бид бурханлаг эмэгтэйн эгэл хэрнээ чин сэтгэлийн залбиралд Бурхан ямар гайхамшигтайгаар хариулсан бэ гэдгийг харж болно. Бурханаар дуудагдсан онцгой нэгэн л цаг үеийн энэ ороо бусгай байдлыг нэг тийш нь болгох учиртай байв. Тэр онцгой үүргийг хүлээсэн нэгэн бол Ханнагийн зүрх сэтгэл, тахилч Елигийн мэдлэг, мэргэн ухааныг хослуулсан залуу байсан юм. Эш үзүүлэгч Самуелын удирдлаган дор Израильчууд энэхүү түүхэн шилжилтийг амжилттай хийж чадсан. Тэгвэл өнөөдөр бид хамтдаа эгэл жирийн бүсгүй Ханна хэрхэн агуу эш үзүүлэгч, агуу шүүгч, хаадыг томилон тослогч, сүнслэг эрх мэдлээр дүүрэн нэгэн болох эш үзүүлэгч Самуелын эх болсон тухай түүхийг хамтдаа үзэх болно.