Хилс хэрэгт гүтгэгдсэн залуу: ИОСЕФ

Өнөөдөр бид Ариун Библийн Эхлэл номон дээр байдаг нэгэн түүхийг үзэх болно. Энэ түүх Эхлэл 39-40-р бүлэг дээр гардаг. Хэдийгээр ямар ч гэм зэмгүй боловч Иосеф хамгийн аймшигтай гянданд хаягдаж, Бурханаас өөр хэн ч түүнд туслах аргагүй тийм аймшигтай нөхцөл байдалд унасан юм. Ийм байдалд орсон хүн хамгийн түрүүнд айдас цөхрөлд автдаг. Ер нь аймшигтай зовлон бэрхшээлийн хариуд хүн ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Зарим нь уйлдаг. Зарим нь өөрийгөө өрөвддөг. Зарим нь дүнсгэр хөндий нэгэн болж хувирдаг бол зарим нь үзэн ядалт, хорсол занлаар дүүрэн нэгэн болж хувирдаг. Иосеф бол Бурханы хүн Иаковын хамгийн хайртай хүү нь байсан. Иосефт тохиолдсон золгүй явдлууд, түүний амьдрал дахь ганцаардал зовлон үнэхээр төсөөлөхийн аргагүй юм. Харин Иосеф тэр бүхнийг хэрхэн давж гарч чадсан бэ, боломжгүй зүйл яаж боломжтой болсон бэ гэдгийг одоо хамтдаа сонсоцгооё. Энэ бүх түүхийг бидэнд Египетийн шоронгийн дарга Хажи өгүүлэх болно.