Хайртай хүүгээ тахилын ширээн дээр хүлсэн эцэг: АБРАХАМ

Өнөөдөр бид хамтдаа Бурханы Үг болсон Библийн хамгийн эхний ном болох Эхлэл номын 22-р бүлэг рүү аялах болно. Бидний өнөөдрийн энэ түүх бол хүний санаанд ч багтамгүй тийм агуу итгэлийн түүх юм. Бидний өнөөдөр үзэх түүхийн гол баатар бол олон үндэстний эцэг болохоор Бурханаар дуудагдсан нэгэн болох Абрахам юм. Энэхүү түүхийг Абрахам өөрөө бидэнд өгүүлэх болно. Тэрээр өөрийнхөө амьдралын хамгийн хүнд хэцүү үеийг одоо бидэнтэй хэрхэн хуваалцахыг хамтдаа сонсоцгооё.