Малахи 2:17

“Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!” (Малахи 2:17)
    Эш үзүүлэгч Малахи энд хэлэхдээ “Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг” гэж хэлсэн байна. Энэ нэг талаасаа их хөгжилтэй зүйрлэл. Та төсөөл дөө. Бурхан Израильчуудад “Та нарын урт сүржин залбирлуудаас Би бүр залхаж гүйцлээ. Би та нарын хуурамч гэрчлэлүүдээс залхаж гүйцлээ. Та нар үнэхээр Намайг туйлдуулж байна шүү дээ” гэж хэлж байна.