Иргэний нийгмийн байгууллагад Христитгэлт хүмүүсийн оролцоо

Монголын өнөөгийн нийгэмд иргэний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө их байгааг та бид мэдэх билээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай нэгэн арга хэмжээнд хэлсэн үгэндээ: 
- Иргэний нийгмийн байгууллага бол Монголын амин сүнс юм. гэсэн байдаг. 
Энэ салбарт олон янзын гарал угсаа, онцлогтой хүмүүс ажилладагийн нэг хэсэг нь Христитгэлт хүмүүс байдаг. Тэгвэл тэд энэ салбарт хэрхэн ямар оролцоотой байдаг талаар "Бүхнийг хүүхдийн төлөө" ТББ-ын тэргүүн П.Болдсайхантай бид баримт дэлгэн ярилцлаа.