Зехариа 9:10-17

Би Ефраимаас тэргийг нь, Иерусалимаас морийг нь тастана. Дайны нум тастуулна. Тэр үндэстнүүдэд амар тайвныг тунхаглаж,
Түүний ноёрхол тэнгисээс тэнгис, Евфратаас газрын мухарт хүртэл орших болно. (Зехариа 9:10) 

    Энд гарч байгаа Ефраим гэдэг нь Хойд Израиль улсыг, харин Иерусалим гэдэг нь Өмнөд Иуда улсыг төлөөлж байна. Хойд Израиль улсыг Ассири улс эзлэн мөхөөсөн бол харин Өмнөд Иуда улсыг Вавилончууд эзэлсэн гэдгийг бид мэднэ. Гэхдээ хэдий тийм боловч Хойд Израиль ч тэр, Өмнөд Иуда ч тэр ялгаагүй 1 л үндэстэн, нэг л ард түмэн байсан. Тиймээс цаг нь ирэхэд Бурхан тэднийг дайснуудаас нь чөлөөлж нэгтгэх болно гэдгийг энд айлдсан байна.