Зехариа 9:9

Бидний одоo унших Зехариа 9:9-р эшлэл бол Есүс Христийн Иерусалим хотод сүүлчийн удаагаа орж ирэх тэр үеийг эш үзүүлэн хэлсэн онцгой эш үзүүллэг юм. Хамтдаа 9-р эшлэлийг уншия.   
Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна.
Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ. (Зехариа 9:9) 
    Энэ эшлэл өөрөө маш чухал эшлэл учраас энэ эшлэл дээр нилээд тогтож ярих нь зүйтэй болов уу гэж би бодож байна. Яг энэ эшлэл дээр Зехариагийн эш үзүүллэгийн өнгө аяс тэс өөр тийшээ эргэж байгааг бид харж байна.