Зехариа 9:1-8

Өнөөдөр бид хамтдаа Зехариа номын 9-р бүлгийн эхний хэсгийг үзэх болно. Өнгөрсөн хичээлээр үзэж дуусгасан Зехариа номын 8-р бүлгээр Зехариа номын 2 дахь том багц хэсэг өндөрлөсөн бол өнөөдрийн бидний үзэж эхлэх Зехариа 9-р бүлгээс Зехариа номын сүүлчийн багц хэсэг эхлэх болно. Энэ багц хэсэгт үндсэндээ 2 төрлийн эш үзүүллэг гардаг. Зехариа 9-11-р бүлэгт гарч буй эхний зөн буюу эш үзүүллэгт Христийн анхны ирэлтийн тухай эш үзүүлсэн байдаг. Харин 12-14-р бүлэг дээр Христийн 2 дахь ирэлтийн тухай өгүүлсэн байдаг.