Зехариа 8:15-23

“Би Иерусалимд, Иудагийн гэрт сайныг үйлдэхээр энэ өдрүүдэд дахин төлөвлөв. Бүү айгтун. (Зехариа 8:15) 
    Бурхан Израильчуудад хандан хэлэхдээ “та нар шашны зан үйлүүдээ үйлдсэн ч эс үйлдсэн ч түүнээс чинь үл хамаараад Би та нарт сайнаар хандах болно” гэж энд хэлсэн байна. Гэхдээ Бурхан энд зөвхөн тухайн цаг үеийн Израилийн тухай өгүүлээд зогсохгүй хожим ирэх 1000 жилийн хаанчлалын үед ч тэднийг сэргээх болно гэдгээ давхар хэлсэн байна.