Зехариа 8:4-14

Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Өвгөд хөгшид дахин Иерусалимын гудамжинд сууцгааж, хүн бүр нас сүүдрийнхээ хэрээр гартаа таягтай байна. (Зехариа 8:4) 
    Өвгөд хөгшид Иерусалимын гудамжинд сууцгаах болно гэдэг нь тэнд үнэхээр амар амгалан амьдрал цогцлох болно гэсэн утгатай юм. Дайн дажингүй амар амгалан үед хөгшид нарлаж, хүүхэд тоглоод хотын гудамжаар амьдрал өрнөөд сайхан байдаг шүү дээ. Хэдийгээр тухайн үед Иерусалим хот балгас болон сүйдэж, хана хэрэм нь нурж унасан байсан ч Иерусалим хот дахин сэргэж ард иргэд нь амар жимэр амьдрах цаг ирнэ гэдгийг энд хэлсэн байна.