Зехариа 8:1-3

Өнөөдрийн хичээлээрээ бид хамтдаа Зехариа номын 8-р бүлгийн эхний хэсгийг үзэх болно. Бидний үзэх Зехариа 8-р бүлэг дээр Бурхан Израильчуудын Бурханаас асуусан асуултанд хариулсан 3 дахь хариултаа өгсөн байдаг. Бид бүх л хийх ёстой шашны зан үйлээ хийж, мөргөл үйлдэж байсан байтал Бурхан яагаад биднийг ивээж ерөөхгүй байгаа юм бэ? гэж Израильчууд асууж байсан. Харин Бурхан Израильчуудын энэ асуултын хариулт болгон өгсөн эхний хариулт бол “хэрвээ зүрх сэтгэл зөв бол үйлдэж байгаа зан үйл нь ч зөв байдаг” гэсэн хариулт байсан. Дараа нь Бурхан энэ асуултанд 2 дахь хариултыг өгсөн. Ингэхдээ Бурхан тэдэнд “Хэрвээ зүрх сэтгэлийн хандлага нь буруу бол үйлдэж байгаа зан үйл нь ч буруу байх болно” гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл тэдний үйлдэж байсан зан үйлд ямар ч учир байхгүй. Харин бүх зүйл тэдний зүрх сэтгэлд байгаа юм гэдгийг Бурхан тэдэнд хэлсэн.