Зехариа 7:7

Иерусалим оршин суугчидтай байж, эргэн ойрных нь хотууд хөгжин
цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?” гэв.(Зехариа 7:7) 

    Бетелээс хэдэн төлөөлөөгчид ирээд тэд цөллөгийн үед үйлддэг байсан зан үйлээ үргэлжлүүлэн үйлдэх хэрэгтэй юу үгүй юу гэдгийг Иерусалим дахь тахилч нараас асуусан талаар бид өнгөрсөн хичээлээрээ үзсэн шүү дээ. Тэгвэл тэдний асуултын хариуд Бурхан 3 төрлийн хариултыг өгсөн тухай би өмнө нь хэлж байсан. Тэгвэл өнөөдөр бид тэдний асуултын хариулт болгон өгсөн Бурханы 2 дахь хариулт буюу 2 дахь зарчимыг үзэх болно.