Зехариа 7:1-6

Өнгөрсөн хичээлээрээ бид хамтдаа Зехариа номын 6-р бүлгийг үзэж дууссан. Зехариа номын 6-р бүлгээр Зехариа номын эхний том багц хэсэг өндөрлөдөг гэдгийг би өмнө нь хэлсэн шүү дээ. Харин өнөөдөр бид хамтдаа Зехариа 7-р бүлгийн эхний хагасыг үзэх болно. Бидний үзэх 7 болон 8-р бүлэг бол тухайн үед болсон түүхэн үйл явдлуудыг өгүүлсэн бүлэг юм. Энд болж байгаа үйл явдал нь Хаггаи номон дээрх эш үзүүллэгийн утга санаатай төстэй. Эш үзүүлэгч Хаггаи Бурханы үгийг дамжуулах үедээ тахилч дээр очоод цэвэр ариунд тооцогдох зүйл бузар зүйлд хүрвэл тэр бузар зүйл нь ариун болох уу? гэж асуусан байдаг шүү дээ. Тахилч түүнд “үгүй ээ, бузар зүйл нь ариун болохгүй” гэж хариулдаг. Харин эсрэгээрээ бузар зүйл нь ариун зүйлд хүрэх үед ариун зүйл нь бузар болдог гэж тахилч хэлсэн. Тэгвэл бидний үзэх Зехарин 7-8-р бүлэг дээрх үйл явдал энэ санааг арай өөр үйл явдлаар, арай өөр өнцгөөс тайлбарлсан байдаг юм.