Зехариа 6:13-15

Тийм ээ, ЭЗЭНий сүмийг барих хүн нь Тэр юм. Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Иймээс Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм” хэмээн хэл гэв. Титэм нь Хелем, Тобиа, Иедаиа болон Зефаниагийн хөвгүүн Хенд ЭЗЭНий сүм дэх сануулга болно. (Зехариа 6:13-14) 
    Энд гарч байгаа “ЭЗЭНИЙ сүмийг барих хүн” гэдэг нь мэдээж Есүс Христ буюу хожим ирэх Мессиа Аврагч юм. Ингэхдээ Зехариа энд 1000 жилийн хаанчлалын үеийн сүмийн тухай энд өгүүлсэн байна. Яагаад гэвэл тэр үеийн тухай өгүүлэхдээ энд “Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна” гэсэн байна. Энэ бол Христийг хаан ширэнд залрах тухай, Түүнийг бүх дэлхийг захирах тухай өгүүлсэн эш үзүүллэг юм. Бас цааш нь “Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм” гэж хэлсэн нь Есүс Христийн тахилчийн үйлчлэлийг онцолсон байна.