РУТЫН ТҮҮХ: Үүрдийн хайр

Залуудаа бэлэвсэрч хоцорсон үзэсгэлэнт бүсгүй Рут хэдийгээр харь хүн боловч Бурханы ард түмэн дунд амьдарч, хүн бүрийг ялгалгүйгээр хайрладаг тэр л Бурханаас итгэл найдвар, аврал тусламжийг олж, ивээл ерөөлийг хүртэж байгаа тухай энэ түүх өгүүлдэг юм. Улмаар тэр бүсгүй тариалангийн талбайгаас хайр сэтгэлээ олж Бурхан тэдний гэр бүлийг ерөөн улмаар тэдний удмаас хожим нь хүн төрөлхтөнийг авралдаа багтаах Аврагч Мессиа мэндэлсэн байдаг.