Зехариа 6:9-12

ЭЗЭНий үг мөн над уруу ирж айлдсан нь — Цөлөгдөгсдөөс, Вавилоноос ирсэн Хелдаигаас, Тобиагаас, Иедаиагаас өргөл ав. Тэр
өдрөө чи явж Зефаниагийн хөвгүүн Иосиагийн гэрт нэвтэр. (Зехариа 6:9-10)
 
    Өмнөх бүлгүүдэд бид Зехариад үзэгдсэн үзэгдлүүдийн тухай үзэж байсан бол харин энэ хэсэгт Зехариагийн амьдарч байсан цаг үед болсон үйл явдлын тухай өгүүлсэн байна. Энд Вавилоноос Израилийн нутагт эргэн ирсэн 3 хүний нэр гарч байна. Тэд бол Вавилоноос нутагтаа буцаж ирсэн Израильчуудын цуваанаас ангид өөрсдөө хувиараа буцаж ирсэн хүмүүс байсан. Тэдний нэрийг аваад үзэх юм бол бас сонирхолтой. Хелдиа гэдэг нь “эрүүл чийрэг, зөв шударга” гэсэн утгатай бол Иедиа гэдэг нь “Бурхан мэддэг” гэсэн утгатай, харин Тобиа гэдэг нь “Бурханы сайн сайхан” гэсэн утгатай нэр юм. Энэ гурван нэрийг нийлүүлээд утгачлаад аваад үзэх юм бол “Бурхан Өөрийнхөө сайн сайхан дотроос Өөрийн Хааныг хаан ширээнд нь залах болно. Тэр хаан бүхнийг зөвт шударгаар захирах болно гэдгийг Бурхан мэддэг” гэсэн утга гарч ирдэг. Энэ бол мэдээж хожим ирэх Христ Хааны тухай өгүүлсэн эш үзүүллэг