Зехариа 6:1-8

Бидний үзэх Зехариа 6-р бүлэг дээр Зехариагийн үзсэн 10 үзэгдлийн хамгийн сүүлчийн үзэгдэл гардгаараа онцлог юм. Өнгөрсөн хичээлүүдээрээ бид Зехариагийн үзсэн бусад 9 үзэгдлийг хамтдаа үзсэн шүү дээ. Тэдгээр 9 үзэгдлийг эргээд санацгаая. Хамгийн эхэнд Зехариа гавирт моддын дундах морьтой хүнийг үзсэн. Дараа нь 4-н эвэрний тухай үзэгдлийг үзсэн. 3-рт, 4 дарханы тухай үзэгдлийг үзсэн. 4-рт, гартаа хэмжүүр барьсан хүний тухай үзэгдлийг үзсэн. 5-рт, тэргүүн тахич Иошуа болон Сатаныг үзэгдэл дотор харсан. 6-рт, Мөчир болон дээрээ 7-н нүдтэй чулууны тухай үзэгдлийг харсан. 7-рт, 2 чидун мод болон дэнлүүний суурийг харсан. 8-рт, нисэж буй хуйлмал номыг харсан. 9-рт, нисэж буй сагсан доторх эмэгтэйг үзэгдэл дотор харсан. Тэгвэл одоо 10-рт буюу Зехариагийн үзсэн хамгийн сүүлчийн үзэгдэл дээр дөрвөн тэрэгний тухай өгүүлэх болно. Би өмнө нь хэлж байсан. Зарим Библийн судлаачид Зехариагийн үзсэн үзэгдлийг 10 биш 8 гэж үздэг. Гэхдээ би хувьдаа 10 үзэгдэл гэж ангилсан байгаа.