Зехариа 5:5-11

Өнөөдөр бид хамтдаа Зехариа 5-р бүлгийг үргэлжлүүлэн үзэх болно. Бидний өнөөдөр үзэх хэсэгт эш үзүүлэгч Зехариагийн үзсэн нэгэн сонирхолтой үзэгдлийн тухай өгүүлэх болно. 
    Хүмүүс харь гарагийн нисдэг таваг үзсэн тухайгаа үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлсийг ярьсан байдаг шүү дээ. Зарим нь бүр харь гарагийнхантай ярилцсан гэж хүртэл зүтгэдэг. Би хувьдаа бол ийм зүйлд огт итгэдэггүй. Харин Зехариагийн хувьд тэр энэ удаагийн үзэгдэл дээрээ нисдэг таваг үзээгүй ч нисдэг сагс үзсэн байна. Тэгвэл түүний үзсэн тэр сагс нь чухам юу байсан юм болоо?