Зехариа 4:4-14

Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. (Зехариа 4:6) 
    Энд гарч байгаа үгийг Бурхан Зеруббабелд хандан хэлсэн болохыг бид харж байна. Тэгвэл Зеруббабел гэж хэн бэ? Тэр бол Иерусалимыг тухайн үед захирч байсан захирагч нь байсан. Харин Иошуа тэр үед тэргүүн тахилчаар үйлчилж байсан. Израильчууд Вавилонд 70 жилийн турш цөлөгдсөний эцэст эх нутагтаа эргэн ирэх үед Зеруббабел Иуда овгийн удирдагч нь байсан. Тэр бол Езра номонд бичигдсэнчлэн цөллөгөөс буцаж ирсэн хүмүүсийг тэргүүлэн ирсэн удирдагч байсан. Зеруббабелын хийсэн хамгийн агуу ажлуудын нэг бол тэр Эзэний өргөөг босгосон. Гэхдээ яг энэ үед бол гадны аюул занал болон ард иргэдийн сэтгэл санааны байдлаас болоод барилгын ажил саатчихсан байсан. Ард түмэн бүхэлдээ урам зориггүй болсон байсан. Харин Бурхан энэ үгээр дамжуулаад Зеруббабелын итгэлийг батжуулсан