ИОНАГИЙН АМЬДРАЛ: Хоёр дахь боломжийг олгогч Бурхан

Энэхүү түүх бидэнд Бурханаас хэн ч зугтаж чадахгүй гэдгийг илтгэн харуулж байгаа юм. Бид хаашаа ч явсан Бурхан биднийг дагаж, биднийг Өөртөө дуудсаар байдаг. Тэгвэл өнөөдрийн дугаараар бид Бурхан Ионад хэрхэн хандсан талаар үзэх болно. Ионагийн зөрүүд зан, дуулгаваргүй байдлаас үл хамааран Бурхан түүнийг хэрхэн уучилж, түүнд хэрхэн хоёр дахь боломжийг олгож байгаа тухай үзэх болно.